2008-12-14,17:50

Германд суралцах

Германд суралцах
Германд дээд сургуульд суралцахаар зориж буй таньд амжилт хvсье.

Хэдийгээр өнөөдөр Монголын залуучууд гадаадын олон оронд дээд сургуульд суралцах боломжтой болсон ч Герман улсад дээд сургуульд суралцах нь олон давуу талтай:

1. Герман дээд сургуульд суралцахад төлбөр төлөхгvй, зөвхөн 100 ДМ-аас доош сургалтын хураамж гэж төлдөг. Мөн зарим хотуудад 6 сарын автобус, галт тэргэнд vйлчлэх билетийг оролцуулсан оюутаны vнэмлэхийг 150-200 ДМ-аар худалдаж авах болдог. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орвол зөвхөн байр, хоолны мөнгө л шаардагдана.

2. Германд амьдрахад сард 800-1000 ДМ наад зах нь хэрэг болно. Байрны зардал оюутны байранд 300-400 ДМ, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600 ДМ, дээр нь даатгалд 60-90 ДМ сар бvр төлнө, тэгээд утасны зардал гээд бодохлоор нэг их бага биш. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ чи Германд ирээд хэлний шалгалтандаа тэнцвэл жилд 3 сар ажиллах эрхтэй болно, зарим тохиолдолд тэрнээс ч илvv хугацаагаар ажиллаж болно (ажил олгогчтойгоо тохиролцоно гэх vv дээ). Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагvй тохиолдолд энд хэлний курсд суралцах ба vvнд ажил хийх зөвшөөрөл байхгvй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бөгөөд ажлын зөвшөөрөлгvй ажил олдох нь ховор, тиймд Германд ирэхээсээ өмнө сайн хэлээ сайжруулж ирэхгvй бол ирсэн хойноо хэлний курсд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн vг (эцэг эхээсээ мөнгө авахаас өөр аргагvй болно).

3. Германы дээд сургуулиудад суралзаж, амжилттай vзvvлэлт гаргасан тохиолдолд стипенд олдох боломжууд байдаг. Энэд талаар би тусдаа мэдээлэл бичих тул тэндээс мэдээлэл аваарай.

Германы дээд сургуульд суралцахад сөрөг зvйл бас нилээд бий:

1. Дээд сургуулиуд нь маш чөлөөт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгvй. Чи тодорхой сонгосон мэргэжлийнхээ дагуу vзэх ёстой лекц семинаруудыг хэдийг нь хэзээ vзэхээ өөрөө сонгоно. Yvнд нэг семестерт хэдэн шалгалт өгөх буюу өгөхгvйгээ чи өөрөө шийднэ. Энэд нь их аятайхан сонсогдож буй боловч монголчууд бидэн шиг заавал шахаж шаардуулж байж хичээлээ хийдэг, дvнгээр айлгуулж байж давтдаг улсуудад арай зөөлөндсөн систэм юм. Хамгийн гол нь семестерийн явцад хяналтын ажил хийж, дvн тавина гэж хэзээ ч байхгvй боловч яг шалгалтаа маш хатуу авах бөгөөд vvнд Германы сургуулийг төгсөхөд хамгийн саад болдог зvйл нь энэхvv сул хяналт, хатуу шалгалт байдаг юм.

2. Дээд сургуульд нэг профессорд ноогдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагvй өндөр, ялангуяа лекцийн vеээр чи өөр зуугаад оюутантай нэг өрөөнд сууж хичээл хийнэ, семинарын vеэр лекцэнд гарсан материалыг 20-30 хvнтэй жижиг группэд профессорын ассистантууд самбар дээр бодлогуудыг бодож өгөх бөгөөд маш ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол төлөв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.

3. Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагvй урт байдаг. Yvнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4,5; хамгийн урт нь 6 жил суралцаж байж дипломоо авна. Энд нь оюутнууд хэдэн хичээл хэзээ vзэхээ өөрсдөө шийддэгтэй холбоотой ба шалгалтнаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг. Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хууль-6 жил суралцаж байж диплом авна. Төгссөн хойноо нийгмийн ухааны чиглэлийн төгсөгчдийн дипломыг "Магистр" гэж нэрлэдэг ба эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн төгсөлтийг "Диплом" гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зvйл нь Мастер гэсэн шат байхгvй ба Германы сургуулийн Магистр, Диплом-ин дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.


II


Германы дээд сургуульд яаж суралцах вэ, яаж сургуульд орох вэ.



1. Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нөхцөл: "Монгол дахь Улсын аль нэг их дээд сургуульд (ТИС, МУИС, ОУХДС г.м.) дор хаяж 2 жил сурсан байх" шаардлагийг хангасан байна. Тиймд сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулуулаад 3 хувийг vйлдэж тус бvр нотариатаар оруулах ба орчуулгийн товчооны тамга даруулна. Мөн тvvнээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2. Хэрвээ та герман хэл мэдэхгvй бол яаралтай герман хэлний курсд ор! Гэхдээ нэр хvндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг курсууд байдаг, тэнд орох хэрэгтэй. Миний мэдэхээр "Монрэйс", "Бабилон" болон ОУХДС; Хvмvvнлэгийн их сургуулиудын оройн курсvvд сайн. Ямар ч л байсан нэг жил Монголд хэл vзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг Герман хэл vзэх ёстой, тэгээд хэлний курсын vзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол 6 сар хэл vзээд, дараа нь Германд 6 сар хэл vзэхээр виз авч энд хэл vзэж болно. Ингэхэд хэлний курсэд мөнгөө шилжvvлж 6 сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний курсээсээ шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй маш олон залуучууд ихэнх нь эхлээд Германд хэлний курсд явж байгаад дарааа нь дээд сургуульд ордог.

3. Хэлний бэлтгэл хангагдсан тохиолдолд миний тvрvvчийн бичсэн зөвлөмжийн дагуу дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь сургуульд орсон бичиг ирвэл чиний гол ажил эхэлнэ гэсэн vг. Энд нь виз хөөцөлдөх ажил юм. 10 сарын дундуур дээд сургуульд орох гэж буй бол 8 сарын дундаас өмнө сургуулийн бичиг ирсэн байх ёстой, учир нь Германы элчин 2 сарын өмнө визийн өргөдлийг оруулсан байхыг шаардана. Хэрвээ 8 сарын дунд өнгөрөөд чиний урилга хожуу хойно ирсэн бол тэр семестердээ сурч чадахгvй гэсэн vг, миний мэдэхээр vvнд элчин их хатуу байж, материал хvлээж авдаггvй санагдана. Тэгэхлээр нөгөө сургууль руугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгvй нь, миний сургуулийн урилгыг дараагийн семестерт болгож өгөөч гэж хvснэ. Олон орны мянган оюутнууд визний ижил проблемтой байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгvй бол урилга дараагийн семестерт хvчингvй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Yvнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхvvгийн баталгаа гэсэн айхтар баримтуудыг бэлдэнэ. Yvнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол чи шууд 10000 ДМ-ийн чекийг өөрийн нэр дээр хийлгvvлж элчинд оруулна, тэр чекийг германы банкинд өгч өөрийн дансанд мөнгө хийлгэнэ. Хэрвээ ийм боломж vгvй бол танай хамаатан, эсвэл таньдаг хvн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас чамд жил болгон 10000 ДМ буюу сар бvр 800-1000 ДМ шилжvvлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай. Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгvй, 25 сая Төг.-өөс дээш vндсэн хөрөнгөтэй ( тус тоог тодруулна уу), vйл ажиллагаа нь тогтмол, өргvй компани байх ёстой. Тус компаний сvvлийн жилийн санхvvгийн тайлан, тухайн компаний талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы элчин дээр тодорхой заасан баримт бичиг өлгөөстэй байдаг ба тэдгээрийг олж уншиж танилцана уу. Мөн ажлын өдөр болгон 9-12 цагт Германы элчин дээр Германд сургуульд суралцах хvсэлтэй олон оюутнууд виз авахаар цуглардаг ба тэднээс мөн мэдээлэл авч болно.

Эдгээр мэдээлэл чамд бага ч болов тус болох болов уу гэж найдаж байна.

Германд сургуульд орох гэж хvмvvс бvтэн жил хөөцөлддөг юм шvv, битгий шантраарай.


III


1. Германы дээд сургуульд ороход дараах нөхцлийг хангасан байх шаардлагатай:

1. Монгол дахь Улсын 6 их сургуульд 2 жил суралцсан байх (МУИС; ТИС; АУИС, ХААИС; СУИС, Хvмvvнлэгийн ИС). Yvнд хувийн аль ч их дээд сургууль болон Санхvv Эдийн Засгийн дээд Сургуулийн бичиг баримт Германы дээд сургуульд суралцахад нэмэр болохгvйг анхаарна уу.

Гэхдээ: Ялангуяа хуучны зvvн Германы зарим сургуулиуд СЭЗДС болон зарим хувийн сургуулийн бичиг баримтыг тооцдог гэсэн мэдээ бий.

2. Дор хаяж жилийн хугацаатай 850 цаг герман хэл vзсэн байх. Yvнд ялангуяа их дээд сургуулийн дэргэдэх хэлний курс, мөн албан ёсоор батлагдсан курсууд байвал сайн. Герман хэл монголд vзээгvй тохиолдолд Германд дээд сургуульд орох боломж бараг vгvй.

3. Монголд хэл vзэлгvйгээр Герман хэлний курсд хэл vзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний курсд 6 ба тvvнээс дээш сар хэл vзэхээр бvртгvvлж мөнгөө шилжvvлсэн байх шаардлагатай. 3 сар хэлний курсд сурахаар бvртгvvлэхэд зөвхөн жуулчны "C" ангиллын виз өгөх учир 6 сараар бvртгvvлэх хэрэгтэй, тэгж байж "Д" ангиллын, Германд ирээд сунадаг сургуулийн виз элчингээс авна. Хэлний курсууд Германд vнэтэй байдаг тул эхлээд 3-6 сар Монголд хэлний курсд суралцах нь ашигтай байдаг.

4. Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, тvvнийгээ бөглөх. Энэхvv application form-г зөв бөглөх нь хамгийн чухал ба vvнд Германы боловсролын систэмийг сайн мэдэх хvнээс зөвлөлгөө авах шаардлагатай. Германы дээд сургуульд нийгмийн ухааны салбарын 2-3 чиглэлийг зэрэг сурч байж дээд сургууль төгсдөг, мөн зарим чиглэлийн хичээл өвөл эхэлж заримых нь зун эхлэх тул тухайн сургуулийн home page дээр "Informationen fuer die Studienbewerber" буюу "Information for new applicant" гэдэг буланг сайн судлана уу.

5. Танд мэргэжлийн зөвлөгөө өгөх Германы Эрдмийн Солилцооны Алба 8 ДААД)-ийн төлөөлөгч Kристианэ Зилч ОУХДС-ын (МУИС-ин 2-р байр, 4 давхар, 452 тоот) Герман Судлалын танхимд ажиллах ба хvн хvлээж авах цагт нь очиж өөрийн хvсэлтийг илэрхийлэн зөвлөлгөө авна уу.Мөн application form-г тэндээс авч болно.

6. Хvмvvнлэгийн дээд сургууль, ОУХДС-ийн багш оюутнууд Германд хэрхэн суралцах талаар сайн мэддэг тул тэднээс мэдээлэл аваарай.

7. Application form-оо зөв бөглөсний дараа дараах баримтуудыг хавсруулна:

а. төрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга

б. 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга

в. Их дээд сургуульд 2 жил сурсан баталгаа бичиг (тус сургуулийн толгойтой албан ёсны бичиг (оюутан Б. нь тус сургуулийн 2-р курсд сурч буй нь vнэн болно гэсэн утгатай), орчуулга

г. Сурлагын дэвтэр (книшк)-ни хуулбар, албан ёсны орчуулга Эдгээр бvх бичиг баримтыг орчуулгын товчоогоор оруулж орчуулгыг баталгаажуулсан тамга даруулах хэрэгтэй. Мөн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

Зарим сургуулиуд Гадаад Явдлын Яамны Баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл бvvр сайн. Бvх бичиг баримтыг 3-4 хувь vйлдэж, тус бvрд нь тамга даруулах. Та их сургуульд орох application-г мөн 3-4 хувь бөглөж, бvх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино. Учир нь Та хэд л бол хэдэн сургуульд материал явуулах эрхтэй ба олон сургуульд материал явуулснаар Таны дээд сургуульд орох шанс нэмэгдэх нь мэдээж. Сонирхсон сургуулиудаа интернэтээс олж, хаягийг нь тэндээс авна уу.

8. Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www. uni-hot.de гэсэн хэлбэртэй байдаг. (гол төлөв). Жишээ нь : www. uni-freiburg.de www.uni-heidelberg.de www.uni-konstanz.de 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг өөр: www. fu-berlin.de www.tu-berlin.de Ийм тохиолдолд өөрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олох: www.berlin.de www.muenchen.de

9. Ингэж бэлдсэн 3-4 хувь материалуудаа зун нь бол 7-р сарын 15-ны дотор (10 сард хичээл эхлэх), өвөл нь 1 сарын 15-ны дотор (4 сард хичээл эхлэх) тухайн сургуулиудад явуулна уу. Өөр тодруулах зvйлс байвал мэдэгдэнэ vv.
бичсэн: Эрүүл Мэндийн Мэдээллийн Технологич төрөл: Боловсрол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 837

Сэтгэгдэл:

Харамгүй, дэлгэрэнгүй, үнэ цэнэтэй мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Германы сургалтын тогтолцооны талаар овоо төсөөлөлтэй болоод авлаа. Германы анагаах ухаан бол сайн шд. тэ.http://www.blogmn.net/images/smiles/21.gif
Бичсэн: Зочин хэзээ: 11:39, 2011-11-15 | Холбоос | |
Харамгүй, дэлгэрэнгүй, үнэ цэнэтэй мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Германы сургалтын тогтолцооны талаар овоо төсөөлөлтэй болоод авлаа. Германы анагаах ухаан бол сайн шд. тэ. Зургаан жилийн дараа очиж сурна даа big grin
Бичсэн: Хонзо (зочин) хэзээ: 09:12, 2008-12-15 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)