2008-12-14,18:05

Дэлхийн хамгийн өндөр нарийвчлалтай хэсэгчилсэн дэлгэц

 Асар том дэлгэцүүд байдаг хэдий ч нягтралын хувьд тун ч тааруу байдаг билээ. Ихэнх тохиолдолд том дэлгэцэнд ойртох тусам дүрс арзгар болж диодуудыг нь бараг харж болдог. Харин Texas Advanced Computing Center -д байрлуулсан хэсэгчилсэн дэлгэцнүүд бол дэлхийд хамгийн том бас өндөр нягтралтай дэлгэцний манлайд байрлана.

 

Энэ дэлгэц нь бүхэлдээ 307 сая пиксел гаргах чадвартай нь гайхалтай. Нийт 75 ширхэг 30 инчийн LCD дэлгэцээс бүтсэн (5 x 15) дэлгэц нь, дэлгэц тус бүр 2560 х 1600 пикселийн харьцаатайгаар байршиж байгаа аж.

Уг дэлгэцийг сургалт, шинжилгээний зориулалтаар бүтээсэн бөгөөд 36 Гига дэлгэцийн санах ой(Graphic card RAM), 108 Гига Шуурхай санах ой (RAM), 100 процессор (Processor Core) -ын тусламжтайгаар дүрсийг гаргаж байгаа юм байна.

бичсэн: Эрүүл Мэндийн Мэдээллийн Технологич төрөл: Мэдээ мэдээлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 653

Сэтгэгдэл:

Бичсэн: honzo хэзээ: 08:48, 2008-12-15 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)